Loud Library
Хөтөлбөрүүд
Эвентүүд
Гишүүнчлэл
Хуваарь
Хөтөлбөр - Enrichment program for schools
Хичээлээс гадуурх хөтөлбөрийн үндсэн сургалтууд
Долоо хоног бүр тогтмол уншиж буй ном зохиолдоо задлан шинжилгээ хийж бүтээлчээр уншсанаар, үр дүнтэй уншлагын ач холбогдол, аливааг олон талаас нь харж эргэцүүлэх, шүүмжлэлт сэтгэлгээний ур чадварт суралцах өндөр ач холбогдолтой. Жилийн эцэст 100 орчим номыг уншсан байх болно.
Сар тутамд англи хэл дээрх цуврал номыг эх хэлрүүгээ хөрвүүлэх нь англи хэлний үгийн сан баяжих, найруулан бичих, хэл сурах арга барилд шууд нөлөөтэй. Хөтөлбөрийн хугацаанд 8-10-н цуврал орчуулах буюу бүтээлийн сантай болно.
Сурагчдын зохион бичих, найруулах, төсөөлөн бодох, бүтээлч сэтгэлгээг зэрэг хөгжүүлэх бүрэн боломжтой. Хөтөлбөрийн төгсгөлд өөрийн бүтээсэн бүрэн хэмжээний нэг зохиолтой болсон байна.
Visual буюу харааны ой тогтоолт нь дийлэнх хүмүүсийн хувьд идэвхтэй суралцах чухал үзүүлэлт болдог. Үүгээр сурагчид өөрийн уран төсөөллийг зурагт ном хэлбэрээр зохиолчтой хамтран төлөвлөж өөрийн гэсэн бүтээлтэй болно.
Номыг уншиж тэмдэглэж хэлэлцүүлэхээс гадна бусдад хүргэх хамгийн хөгжилтэй арга юм. Өөрийгөө бусдад илэрхийлэх багаар хамтран ажиллах зэрэг харилцааны эерэг дадлуудыг жүжгээр дамжуулан сурагчдад олгоно. Хөтөлбөрийн хугацаанд хоёр удаагийн тоглолт хийж тайлагнана.
Түгээмэл асуултууд
Хөтөлбөр - Шөнийн хөтөлбөр
Чимээтэй номын сангийн үйл ажиллагааг олон хүнд хүртээмжтэй байдлаар зохион байгуулах буюу оройн цагаар хичээлээс гадуурх үйл ажиллагааг дэмжих хөтөлбөр юм.
Шөнийн номын санд оройг өнгөрүүлснээр сурагчид, найзууд, анги хамт олны хамтран суралцах, нэгнээ илүү сайн таньж мэдэх таатай уур амьсгалыг бий болгоно.
Ангийнхантайгаа мартагдашгүй дурсамж бүтээнэ.
Хөтөлбөр - NIGHT AT LIBRARY
Хөтөлбөрийн хуваарь
Сурагчид хөтөлбөрөөс өмнө ирээд гэрийн даалгавраа хамтран хийж гүйцэтгэнэ. Оройн хоолоо идээд үндсэн үйл ажиллагаа эхэлнэ.
Сэтгэл зүйчийн хамтаар өөрийн сэтгэл мэдрэмжээ зөвөөр илэрхийлэх, таних, бусдын мэдрэмжид хүндэтгэлтэй хандах, хүлээн зөвшөөрөх зэрэг чадваруудаа хөгжүүлэх зорилгоор мэргэжлийн EQ картыг ашиглан анги хамт олонтойгоо нээлттэй ярилцаж өнгөрүүлнэ.
Номын сангийн зүгээс сэтгэлзүйн эрүүл мэндийн ач холбогдол, үнэт зүйлийн талаарх ном зохиолуудыг сонгон авч хэлэлцүүлгийн эхэнд сурагчдад уншиж өгөөд төрсөн сэтгэгдэл, мэдрэмжийг нь хуваалцана.
Үйлчлүүлэгчдийн нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон сонирхолтой бөгөөд сургамжит бүрэн хэмжээний киног нийтээр хүлээн авч үзнэ. Кино үзсэний дараа сэтгэгдлүүдээ товчхон хуваалцаад номын сангаас бэлдсэн кинотой холбоотой нэмэлт мэдээлэл түлхүүр үгсийн тайлбарыг өгнө.
Оройн хөтөлбөр дуусаад ариун цэврээ сахиж унтахад бэлтгэнэ. Бэлэн болмогц сэтгэл тайвшруулам хөнгөн аязыг сонсонгоо ‘mindfulness’-ийн энгийн дасгалыг хийгээд ‘affirmation’ унтаж амарна.
Шөнийн номын сангийн уйл ажиллагааг маргаашийн өглөөний цайгаар дуусгана.
Түгээмэл асуултууд