1000 ном

image

Нэпко Кидс хэвлэлийн газар нь Оксфордын Их сургуулийн хэвлэлийн газрын уншлагын хөтөлбөрийг Монголд нутагшуулж, хүүхдүүдийг номонд дурлуулах, ном унших зуршилтай болгох, унших чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн “1000 ном уншлагын хөтөлбөр” -ийг санаачлан, 3 наснаас 18 нас хүртэл унших 1000 номын агуулгыг боловсруулаад байна.

Насанд хүрэхээс өмнө заавал унших “1000 ном” уншлагын хөтөлбөр нь 3-18 насны хүүхдийн заавал унших 1000 номыг тодорхойлон, эдгээр номыг багшийн чиглүүлэг доор уншуулж, хүүхдүүдийн зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, ерөнхий мэдлэгийг тэлэх, ЕБС-д үздэг бусад хичээлийг ойлгоход дэмжлэг үзүүлэх зорилготой.

image

Сургууль, цэцэрлэгийн багц
image

Сургуулийн хэмжээнд буюу 1-12-р ангидаа бүрэн хэрэгжүүлэхээр зорьж буй сургууль болон цэцэрлэгт зориулсан цогц багц

  • Номын төрлийг 10-н чухал агуулгын хүрээнд жигд сонгосон.
  • 3-5 насны хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийн багц, 6-18 насны сурагчдад зориулсан сургуулийн багц.
  • Сургууль цэцэрлэгт хэрэгжүүлэхэд шаардагдах ном тус бүрийн аргазүйн зөвлөмж буюу гарын авлага багтсан.
  • Унших чадвар хөгжүүлэх багш нарт зориулсан чиглүүлэх сургалттай.
  • Сургуулийн хэмжээнд захиалга үүсгэхэд тухайн сургуулийн онцлогоос хамаарч үнийн санал өөрчлөгдөнө.
  • 3-5 жилийн хугацаанд дахин ашиглах боломжтойгоос гадна номын фонд тогтмол шинэчлэгдэх давуу талтай.
  • Монгол хэл, Англи-Монгол хосолмол, Англи гэсэн хэлбэрээр унших боломжийг олгосон.

Хувь хүмүүст зориулсан багц

Гэр бүлийн хүрээнд хүүхдүүддээ дараах 1000 номыг тогтмол авахаар зорьж буй эцэг эх, асраг хамгаалагчдад зориулсан тусгай багц

  • Номын төрлийг 10 чухал агуулгын хүрээнд жигд сонгосон.
  • Хүүхдийнхээ насыг сонгоод жил бүр тогтмол 52 төрлийн ном хүлээн авна.
  • 1 сард 4 өөр төрлийн ном буюу 7 хоног бүр унших номыг манайхаас хүргүүлнэ.
  • Төлбөрийн уян хатан нөхцөлтэй бөгөөд нэг дор төлөхөөс гадна хуваан төлөх бүрэн боломжтой.
  • Ном унших дадлыг бий болгож, суурь мэдлэг, түүх соёл, урлаг гоо зүй, бие сэтгэцийн эрүүл мэнд, санхүүгийн боловсрол, ялгаатай байдал, хувь хүний хөгжил, нийгмийн харилцаа зэрэг нэн шаардлагатай агуулгуудыг багтаасан.
  • Мөн сурах чадвараа бүтээлчээр хөгжүүлж, өөрийгөө илэрхийлэх, бусдыг хүлээн зөвшөөрөх, аливааг олон талаас нь бодож эргэцүүлдэг бие даасан уншигч болоход нь тусална.
image


Гарын авлагын жишээ

Багш, эцэг эхийн гүйцэтгэх ажлыг хөнгөвчилж, уншлагын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ашиглах ном тус бүрд гарын авлагыг боловсруулж өгсөн. Багш уг гарын авлагыг өөрийн арга барил, сурагчдын онцлог, ялгаатай байдалд тохируулан өөрчлөх боломжтой. Уншлага хийхэд анхаарах зөвлөмж, уншихын өмнө, унших явцад, уншсаны дараа гэсэн дарааллын дагуу номын агуулгыг нарийвчлан чиглүүлсэн. Нэмэлт дасгал ажлыг санал болгосон. Мөн тухайн ном ямар судлагдахууны агуулга, ур чадварыг дэмжиж байгааг тодорхойлсон.