Oxford Thinkers

Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыг чөлөөтэй сэтгэж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, хийсэн бүтээлээ хэвлүүлэх, цаашлаад Монголын хүүхдийн номын зах зээлийг төлөөлөхүйц чанартай контентыг олон улсын зах зээлд гаргах боломжийг нээх үүднээс энэхүү уралдааныг зохион байгуулж байна.

Уралдааныг олон улсын паблишингийн салбарын нэр хүндтэй шүүгчид шүүж, олон улсын чанар стандарт бүрэн нийцсэн бүтээл гаргахад хамтран ажилладаг.