“Хүүхдийн номын зургийн үзэсгэлэн”-г зорих хайр булаам 5 ШАЛТГААН

“Үлгэрийн цаг” хүүхдийн номын зургийн үзэсгэлэн энэ сарын 6-12-ны хооронд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэгдэж байна. Тус үзэсгэлэнг Лоринэт сангийн санхүүжилттэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Хамтдаа уншицгаая” төслийн “Үлгэрийн цаг” олон нийтийн нөлөөллийн аяны хүрээнд Азийн сан, “Whyze” агентлаг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Хүүхдийн төв номын сан дэмжин ажиллаж, Monsudar, Nepkokids, Urga, CCP зэрэг хүүхдийн номын хэвлэлүүд, хувь зохиолчид болон зураачид өөрсдийн бүтээлээрээ оролцож байна.