Description
Энэ номоос юу сурах вэ?
Бага насны хүүхдэд зориулсан далайн АМЬТНЫ НЭР заасан, АЙДАС-ын тухай анхны ойлголт өгөх ном
Энэ номоос юу ойлгох вэ?
Хүүхэд аюулыг мэдэрч, айх нь сэтгэл хөдлөлийн энгийн нэг мэдрэмжийн төрөл юм. Учир нь тэдэнд шинэ, том, мэдэхгүй зүйл тулгарвал айдаг. Хүүхэд 8-9 сартайд хүний царай хувирлаас айдаг бол, арай том болоод орон доогуур нь мангас байгаа гэх мэт төсөөллийн зүйлээс, эсвэл зүүднээсээ айдаг. Хүүхдийн энэ айдсыг эцэг, эхчүүд ойлгож, айдсаа давахад нь туслаж, ярилцахдаа энэ номыг ашиглаарай.
Хүүхэдтэйгээ ярилцах хөтөч
- Зараа загас хайрсгүй, өргөстэй бөгөөд айх үед бие нь томорч, өргөстэй болдог гэдгийг тайлбарлаж өгнө.
- Зараа загас юунаас айсныг ярилцана.
- Далайн амьтдыг нэрлүүлээрэй.
- Дээр, доор, хажууд зэрэг орон зайн ойлголтыг өгөөрэй.
- Хүүхдийн наснаас хамаарч ээж/аав нь дэргэд байхад айх зүйл байхгүй гэдгийг ойлгуулж, унтахад нь дуу дуулж өгч тайвшруулах, ярилцах зэрэг арга хэмжээг аваарай.
Reviews
There are no reviews yet.